Казахстаны улсын Алмата хотод гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-19-нд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд П.Ууганбаатар, 110 кг-д Н.Ерат, -125 кг-д дэлхийн цомын аварга А.Чингүүн, +125 кг-д Европын тивийн аварга Т.Эрдэнэхүү нар оролцсон бөгөөд таван алтан медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ. Түүнчлэн тэмцээний -125 кг-ын жинд өрсөлдсөн загвар өмсөгч А.Чингүүн алтан медаль хүртэж, дэлхийн цомын хошой аварга болов.