ФОТО: Ховдын шувуу бөгжлөх суурингийн судлаачид шинээр 101 зүйлийн 4705 бодгаль шувууг бүртгэжээ

ФОТО: Ховдын шувуу бөгжлөх суурингийн судлаачид шинээр 101 зүйлийн 4705 бодгаль шувууг бүртгэжээ

Ховдын шувуу бөгжлөх суурингийн 2023 оны намрын судалгааны ажил амжилттай өндөрлөж, ажлын үр дүнг мэдээлэв.

Тус суурингийн судлаачид өнгөрсөн наймдугаар сарын 6-наас, аравдугаар сарын 7-ы өдрийг хүртэлх 63 хоногийн хугацаанд нийт 101 зүйлийн 4705 бодгаль шувууг шинээр бөгжилөж бүртгэсэн байна. Үүнээс хамгийн олон тоогоор тэмдэглэсэн 10 зүйлийг дурджээ.

Үүнд:

  1. Hume’s Leaf Warbler (Хүмей дуучшувуу, Phylloscopus humei)-1476
  2. Siberian Chiffchaff (Урианхайн дуучшувуу, Phylloscopus tristis)-606
  3. Lesser Whitethroat (Тарчигнаа зэржигэнэ, Sylvia curruca)-384
  4. Isabelline Shrike (Тольт дунхай, Lanius isabellinus)-268
  5. Black-throated Thrush (Хар гүеэт хөөндэй, Turdus atrogularis) -268
  6. Paddyfield Warbler (Хээрийн охил бялзуухай, Acrocephalus agricala)-214
  7. Tree Sparrow (Хээрийн бор шувуу, Passer montanus)-144
  8. Common Rosefinch (Улаавар бужмар, Carpodacus erythrinus)-133
  9. Eversmann’s Redstart (Улбар галсүүлт, Phoenicurus erythronotus) –130
  10. Bluethroat (Сондорт гургалдай, Cyanecula svecica)-91

ФОТО: