Францын Доод Рейн дэх Страсбург хотод шинэ оныг угтах баярын үеэр 200 гаруй автомашиныг шатаажээ. Энэ тухай “France Info” цахим хуудас мэдээлсэн байна. Үүнээс гадна Дээд Вьенна дахь Лимож хотын хэд хэдэн дүүрэгт 26 машин шатаасан хэрэг гарсан байна.
Мужийн цагдаа нарын мэдэгдсэнээр, шинэ жилийн оройн болсон галын наадам, ёслолын буудлагын үеэр хоёр хүн амиа алдаж, 50 хүн бэртсэнээс 20 орчим нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан аж.
Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэгчид хийгээд шар хантаазтнуудын жагсаал цуглаан үргэлжилсээр буй энэ үеэр шинэ жилийн баяр тохиосон юм.