ХУВААРЬ: Томоохон зах, сүлжээ дэлгүүрүүд энэ сарын 3-4 ны өдрөөс эхлэн ердийн цагаар ажиллана

ХУВААРЬ: Томоохон зах, сүлжээ дэлгүүрүүд энэ сарын 3-4 ны өдрөөс эхлэн ердийн цагаар ажиллана

Нийслэлд байрлах томоохон худалдааны төвүүд энэ сарын 3-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх бол бусад сүлжээ дэлгүүрүүд өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Ингээд зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулъя. 

  • -E-Mарт сүлжээ дэлгүүр: Өдөр бүр ердийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-22:00 цагийн хооронд ажиллана.
  •  Номин супермаркетын салбар дэлгүүрүүд:Ердийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-22:00 цагийн хооронд ажиллана.
  • -Миний сүлжээ дэлгүүр:Нэгдүгээр сарын 1-нд Миний дэлгүүрийн бүх салбар 09:00-15:00 цагийн хооронд ажиллах бол, 2-ноос хэвийн цагийн хуваариар ажиллана.
  • -Оргил худалдааны төвийн сүлжээ дэлгүүрүүд:Өнөөдөр Тусгаар тогтнолын ордон дахь салбар амарч, бусад салбар 10:00-22:00 цаг ажиллаж, нэгдүгээр сарын 2-нд бүх салбар амарна. Харин 3-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • -"Сансар" сүлжээ дэлгүүр:Баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-00:00 цагт ажиллана.
  • -Хар хорин худалдааны төв:Нэгдүгээр сарын 1, 2-нд амарч, 3-наас хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • -Бөмбөгөр худалдааны төв:Нэгдүгээр сарын 1, 2-нд амарна. Нэгдүгээр сарын 3-наас хэвийн цагийн хуваариар үйлчилнэ.
  • -Барс худалдааны төв:Нэгдүгээр сарын 1-нд амарч, 2-ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • -Нарантуул худалдааны төв:Нэгдүгээр сарын 1-нээс 3-нд амарна. Нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.



Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө