СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашаа байшин шатаж, нэг эрэгтэй өртөж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашаа байшин шатаж, нэг эрэгтэй өртөж нас баржээ

Увс аймгийн Сагил суманд байшин шатаж, нэг эрэгтэй өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Увс аймаг, Сагил сум, 5 дугаар багийн “Хар мод” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 61 км, сумын төв/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11 дүгээр 08-ны өдрийн 00:29 цагт ОБЕГ хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 01:10 цагт ангиас гарч 61 км замыг туулан 02:10 цагт очиход иргэн Б-ийн 9х10 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатсан байсныг хана, дээврийн хэсэгт задаргаа хийж 3 цаг 30 минут ажиллаж бүрэн унтраасан. Уг гал түймэрт иргэн Б/эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Уг ажилд тус сумын Засаг даргаар ахлуулсан 25 иргэн, Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч ажиллажээ.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө