Иргэд шинэ оны өглөө нар харах ёслолд оролцох гэж бэлгэшээдэг. Тэгвэл УБТЗ-ын “Аялал жуулчлалын төв"-өөс 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр “Нар харах аялал"-ыг зохион байгуулж байна. Нар харах аяллын галт тэрэг тухайн өдрийн 05:50 цагт вокзалаас хөдөлнө. Тасалбарын үнэ 35 мянган төгрөг бөгөөд аяллын хөтөлбөрт галын наадам багтжээ.
