Өнөөдөр Дорноговийн зүүн хойд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна. Нутгийн зүүн өмнөд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа, гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.
Улаанбаатарт үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур -7…-9 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.