Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Метро болон тойрог хурдны замуудын талаар тодорхой төсөл хэрэгжүүлэх гэж байна. Бидний төлөвлөсөн байгаа метроны маршрут нь Их тойрууг тойруулаад үйлдвэрчний эвлэлийн гудамж, долоон буудлаас яармагийн зам хүртэл гэсэн гурван метроны шугамтай байх талаар эхний дизайн боловсруулсан. Хэрэв БНХАУ-тай хийх хэлэлцээр амжилттай болж чадвал ирэх жилийг томоохон бүтээн байгуулалтын ажлаар эхэлнэ. Мөн тойрог хурдны кальцо замыг зэрэгцүүлэн тавих талаар хэлэлцэж байна. Хэлэлцээр явагдсаны дараа төсөвт өртөг гарч ирнэ" гэв.
ҮЗЭХ: