Үл мэдэх зүйлд удаа дараа хордсон бага ангийн сурагчдын асуудлыг Мөрдөн байцаах алба шалгаж эхэлжээ

Үл мэдэх зүйлд удаа дараа хордсон бага ангийн сурагчдын асуудлыг Мөрдөн байцаах алба шалгаж эхэлжээ

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн бага ангийн сурагчид хичээлийн цагаар удаа дараа үл мэдэгдэх зүйлд хордож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваад байгаа. 

Тиймээс ч сурагчид юунаас хордоод байгааг шалгах ажлын хэсэг гарч, хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өмнөх сурвалжилгыг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл тус хэргийг прокуророос харьяалал тогтоож, хэргийг Мөрдөн байцаах алба шалгаж эхэлсэн байна.