Б.Мөнхгэрэл: Өсвөр насны хүүхдүүд, үл хайхрах хүчирхийлэлд өртсөнөөс гэрээсээ дайжиж, бусдад уруу татагдаж байна /ВИДЕО/

Б.Мөнхгэрэл: Өсвөр насны хүүхдүүд, үл хайхрах хүчирхийлэлд өртсөнөөс гэрээсээ дайжиж, бусдад уруу татагдаж байна /ВИДЕО/

Сүүлийн үед сураггүй алга болсон хүүхдүүдийн тухай мэдээлэл олон нийтэд эмзэглэлийг төрүүлээд байгаа. Тэгвэл хүүхдүүд ямар шалтгаанаар сураггүй алга болж, эрэн сурвалжлагддаг шалтгаан нөхцөлийн талаар гэр бүл Цагдаагийн ерөнхий газрын гэр бүл хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхгэрэлээс тодрууллаа.

ВИДЕО:

Тэрбээр, "2023 оны аравдугаар сарын нэгнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад 189 хүүхэд оршин суугаа газраасаа алга болсон гэж бүртгэгдсэн. Үүнээс тодорхой цагийн дараа буюу хоёроос дөрвөн цагийн дараа буцаад хүүхэд олдох тохиолдлууд дийлэнх хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд ирэх цагтаа ирээгүй, холбоо тогтоож чадаагүй тохиолдол дуудлага өгдөг гэсэн үг. Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүүхдүүдийн дийлэнх шалтгаан нь өөрсдийн хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээг хангахгүй байх, үл хайхрах хүчирхийлэлд өртөж, гэр бүлийн харилцаа муу байхаас шалтгаалсан байдаг. Улмаар хүүхдүүд үе тэнгийнхэндээ уруу татагдах, өөрөө уруу татах, даган дуурайх зэрэг буруу зуршлуудыг бий болгодог. Ялангуяа эцэг эхийн хараа хяналт, хүүхдээ анзаарах үүрэг хариуцлага сул байгаа учраас эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарыг хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэдэнтэй ойр дотно яриа өрнүүлэх хэрэгтэй гэдгийг зөвлөж байна" гэсэн юм.