Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын  Цахиурт багийн “Морингийн-Ухаа ” гэдэг газар  аравдугаар сарын 25-ны өдрийн 23:21 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Нарантунгалагаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө