Г. Ууганбаатар: Д.Мөнх-Эрдэнийн биед нүцгэн биеийн үзлэг хийсэн камерын бичлэгийг ХЭҮК хянасан

Г. Ууганбаатар: Д.Мөнх-Эрдэнийн биед нүцгэн биеийн үзлэг хийсэн камерын бичлэгийг ХЭҮК хянасан

Хорих ангид дэглүүлж, эрх нь зөрчигдсөн гэх Д.Мөнх-Эрдэнийн талаар ХЭҮК-ын Гомдол мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г. Ууганбаатараас тодрууллаа. 

Тэрбээр “Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны аравдугаар сарын 13 өдрөөс эхэлж ШШГЕГ-ын харьяа 413 дугаар нээлттэй хорих ангид хоригдож буй Д.Мөнх-Эрдэнийн биед тусгай ажиллагааны алба хаагчид халдаж эрүү шүүлт тулгасан. Түүний улмаас Д.Мөнх-Эрдэнэ эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эмнэлэгт хэвтэж байгаа гэх мэдээлэл гарсан.

Энэхүү мэдээллийн мөрөөр комиссын гишүүн Энхболд даргаар ахлуулсан ажлыг шуурхай баг гарч, 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 19:45 минутаас 23:20 минутын хооронд тус хорих ангид ажилласан. Энэ хугацаанд хорих ангийн камерын бичлэгтэй бүрэн танилцаж, ангийн жижүүр хамгаалалтын ажилтны өдөр тутмын илтгэх хуудас, эмнэлгийн ажилтнуудын баримт бичигтэй танилцсан. Мөн нэр бүхий хоригдлуудын төлөөлөлтэй уулзалт хийж, Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзсан.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлаж байгаа ШШГЕГ-ын харьяа 413 дугаар нээлттэй хорих ангид 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын тусгай ажиллагааны газраас ажиллагаа зохион байгуулсан. Энэ үеэр тусгай ангийн алба хаагчид тус ангийн амьдралын бүс буюу хоригдлуудын амьдрах байранд гурван удаа нэвтэрч орсон.

  • Эхнийх нь 2023 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 14:00-17:00 хооронд нийт хоригдлуудыг хоригдол амьдрах байрны гадна талбайд гарыг нь ар шилэнд нь байрлуулж явган суулгасан байдалтайгаар суулгасан. Ингэхдээ сүүлийн 1 цаг 30 минутын турш хөлийг нь амраах зорилгоор өгзгөөр нь газар суулгах ажиллагаа явуулсан. Ингээд нийт хоригдлуудыг хэсэг хэсгээр нь босгож бүгдэд нь нүцгэн биеийн үзлэг зохион байгуулсан. Энэ үзлэгийн үеэр шаардлага эсэргүүцсэн гэх хоригдлуудад тусгайлан шаардлага тавьсан байна. Энэ хоригдлуудын дунд Д.Мөнх-Эрдэнэ байсан.
  • Дараагийн хоригдлуудын байранд нэвтэрсэн цаг нь тухайн өдрийн 20:40 минутаас 22:00 цагийн хооронд тухайн хоригдлын амьдрах байрны нэр бүхий найман өрөөнд үзлэг, нэгжлэг зохион байгуулсан. Энэ үеэр нийт хоригдлуудыг хорин өрөөнд нь гарыг нь ар шилэнд байрлуулсан байдалтай өгзгөөр нь шалан дээр буруу харуулж суулгаж байгаад зохион байгуулсан байна. Энэ найман өрөөнд бол Д.Мөнх-Эрдэнийн амьдарч байгаа өрөө хамрагдаагүй.
  • Гурав дахь удаагаа нэвтрэхдээ нийт хоригдлуудын өглөөний бослогын үеэр ажиглалт хийсэн. Ямар нэг хоригдлын биед хүрэх юм уу үзлэг нэгжлэг хийгээгүй байсан.

ШШГЕГ-ын тусгай ажиллагааны албанаас зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа нь хүний эрхийн нөхцөл байдлыг хүний эрхэд нийцсэн эсэх хууль дүрэм журамд нийцсэн эсэх талаар бид шалгалтын ажиллагааг зохион байгуулж, холбогдох эрх зүйн үндэслэл бусад асуудлыг судалж комиссын гишүүний шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байгаа.

Бид Д.Мөнх-Эрдэнийн биед хохирол учруулсан эсэхийг эмчийн бичиг, болон камерын бичлэг зэргийг татан авч хянаж үзсэн. Мөн бид өөртэйн уулзаж тодруулсан. Биднийг уулзахад тодорхой тайлбар мэдээлэл өгөөгүй. Би албан ёсоор бичгээр санал хүсэлтэй илэрхийлсэн. Энэ ажиллагааны үеэр зөвхөн Д.Мөнх-Эрдэнэ рүү чиглэсэн ажиллагаа зохион байгуулагдаагүй. Түүнчлэн бидний тухайн хорих ангид ажиллаж байхад Д.Мөнх-Эрдэнийн биед илт мэдэгдэх шарх сорив үүсээгүй эрүүл байсан. Д.Мөнх-Эрдэнэ тус ангид ирснээсээ хойш артерийн даралт өндөр гэх шалтгаанаар эмчийн хяналтад байгаа юм байна. Мөн биднийг ажилладаг өдөр эхнэртэйгээ 72 цагийн эргэлт уулзалт авсан байдалтай байсан.

Мөн Д.Мөнх-Эрдэнийг хорих ангид байхдаа гэр бүлийнхэнтэйгээ уулзахдаа хяналт тавиулаагүй. Алба хаагчдын хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй удаа дараа эсэргүүцсэн гэх үндэслэлээр ангийн даргын тушаалаар түр хугацааны эргэлт уулзалтыг нэг сар хүртэлх хугацаагаар хасаж, сахилгын шийтгэл авсан байсан” гэлээ.

ҮЗЭХ: