ШУУРХАЙ: Б.Махбалыг сулласан шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын саналыг Давж заалдах шатны шүүх маргааш хэлэлцэхээр боллоо

ШУУРХАЙ: Б.Махбалыг сулласан шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын саналыг Давж заалдах шатны шүүх маргааш хэлэлцэхээр боллоо

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял сонссон Б.Махбалдыг хугацаанаас нь өмнө сулласан нь олны анхаарлыг татсан билээ. 

Тодруулбал, Б.Махбалыг суллах шүүгчийн захирамж өнгөрсөн есдүгээр сарын 13-ны өдөр гарсан бөгөөд түүнийг есдүгээр сарын 27-ны өдөр Хорих ангиас сулласан байдаг. Тэгвэл хүн амины хэргээр ял эдэлж байсан Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргасан Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг прокурор эсэргүүцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Улмаар тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэлэлцэх хурал маргааш болохоор товлогджээ.  Өөрөөр хэлбэл хүн амины хэргээр ял эдэлж байгаад хугацаанаасаа өмнө суллагдсан Б.Махбалыг үргэлжлүүлэн хорих эсэхийг маргааш шийдэх юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.