Igor Moroz гэх Оросын Youtube суваг эрхлэгч нэгэн этгээд энэ зүйлийг хийжээ. Тэрээр дилертээ гомдсон уу машиндаа гомдсон уу эсвэл өөрийх нь галзуурал уу мэдэхгүй, ямартай ч 300 метрийн өндрөөс Мерседес-Бенз G63 загвараа нисэх онгоцноос унагааж үзүүлжээ.
Тэрээр өөрөө тайлбарласнаар 2018 оны 3 сард шинээр нь 280,000 доллараар авч байсан боловч сар бүр сервисийн зардалд тамтаггүй их мөнгө зарцуулах нь утгагүй санагдсан гэжээ.