ФОТО: Төмөртэй өртөөнд 1000 ширхэг мод суулгац тарьжээ

ФОТО: Төмөртэй өртөөнд 1000 ширхэг мод суулгац тарьжээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрших “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Төмөртэй өртөө”-ний хамт олон 1000 ш хайлаас модны суулгацыг тарилаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон Үндэсний мод тарих өдрөөр  Улаанбаатар хотноо 600 ш модны суулгацыг тарьсан.  Харин Өмнөговь аймаг дахь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө, зөрлөгүүдэд энэ сард 10,000 мод нэмж тарихаар бэлтгэл ханган ажиллаж байна.