"Ханжоу-2022” Азийн пара спортын наадам БНХАУ-ын Ханжоу хотноо аравдугаар сарын 21-ний өдөр эхэлсэн.
Тус тэмцээнд нийт 13 орны 90 тамирчин энэ сарын 23-наас эхлэн тав хоногийн турш Ханжоу их сургуулийн спорт танхимд өрсөлдөх юм. Манай улс Азийн Пара наадамд анх удаа оролцох бөгөөд 3 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчин багийн болон ганцаарчилсан төрөлд анх удаа оролцохоор Ханжоуд очоод байна.
Монголын шигшээ баг бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
- Баярмөнх Даваасүрэн
- Баасандорж Пүрэвсүрэн
- Нармандах Булган
Эмэгтэй:
- Дамбийбалжир Цолмон
- Жамсранбаатар Нарантунгалаг
- Батхүү Даваасүрэн
Ханжоу Азийн пара наадмын тэргэнцэртэй сэлэмний төрөл 23-нд эрэгтэй ганцаарчилсан хүнд сэлэмний төрлөөр эхэлж, 28-нд багийн тэмцээнээр өндөрлөнө.