ХАНЖОУ-2022: Т.Сувд-Эрдэнэ тавдугаар байрт шалгарлаа

ХАНЖОУ-2022: Т.Сувд-Эрдэнэ тавдугаар байрт шалгарлаа

БНХАУ-ын Ханжоу хотноо "Ханжоу-2022" Азийн зуны спортын пара наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус тэмцээний жүдо бөхийн тэмцээнд дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор Монголын гурван тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн G1 ангиллын 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Индонезийн бөхтэй барилдаж, хоёр вазаригаар ялагдлаа. Ийнхүү тэрбээр тавдугаар байрт шалгарч байна.

Сонирхуулахад, Т.Сувд-Эрдэнэ нь 21 настай, Азийн наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд УАШТ-ий хүрэл, Монголын бүх ард түмний спортын наадмын хүрэл медальтай тамирчин юм.