ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консулд экзекватурыг гардуулан өглөө

ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консулд экзекватурыг гардуулан өглөө

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амировичид өчигдөр экзекватурыг гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүслээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, хилийн бүс орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гаалийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, чөлөөт худалдааны бүсийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.