Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров өнгөрсөн долдугаар сарын 09-11-ны өдөр айлчилж наадам үзсэн.
Тус айлчлалаар хөдөө, аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес хоорондын ажиллагааг зузаатгах , адил төстэй талуудаараа хамтарч ажиллах, олон улсын түвшинд бие биенээ дэмжиж ирсэн харилцаагаа үргэлжлүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах зэрэг асуудлаар санал солилцсон.
Тэгвэл тун удахгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчилна гэх мэдээлэл байна.
Киргиз Улс нь Монголын ардчиллаас суралцах хүсэлтийг тавьж ирсэн. Учир нь Киргиз нь ардчиллын замыг сонгож, парламентын засаглалтай болохоор хэдэнтээ оролдсон ч бүтэлгүйтсэн түүхтэй. Өнөөдрийн хувьд, хоёр орны худалдааны эргэлт 5-6 сая ам.долларт эргэлдэж байна. Иймд хөдөө аж ахуй, жимс жимсгэнэ, суулгац, мод бут тарих чиглэлээр тус улстай хамтарч ажиллах сонирхлоо Ерөнхийлөгч Садыр Жапаровын айлчлалын үеэр илэрхийлсэн байдаг. ХАА-н салбарт хамтарсан үйлдвэр байгуулах, тэр дундаа ноос ноолуур, арьс шир боловсруулах чиглэлээр хамтарч ажиллахаа мөн мэдэгдээд байгаа юм. Манай улсын 8 аж ахуйн нэгж Киргиз Улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр компаниудыг дэмжих, бизнес хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар харилцан хоёр тал урдаж ярилцаад байна.