Грекийн Лаутраки хотод чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний 130 кг-ын жинд улсын начин Ц.Лхагвасүрэн мөнгөн медаль хүртсэн бол 100 кг-д А.Алтанхуяг, 100 кг-д Н.Саранцогт, 88 кг-д аймгийн арслан Н.Баярмагнай, 70 кг-д ОУХМ Н.Нямдорж, 62 кг-д Ж.Хурц нар хүрэл медаль хүртэв. Ингэснээр манай тамирчид тэмцээний хоёр дахь өдрийн байдлаар ДАШТ-ээс нэг мөнгө, таван хүрэл медаль хүртээд байна.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо