“Ногоон автобус”-ны асуудлаас болж Хотын дарга Д.Сумъяабазар албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Харин түүний оронд УИХ, Засгийн газрын гишүүн Х.Нямбаатар бүрэн эрхээсээ татгалзан, Хотын даргын албан тушаалд очсон.
Мөн Х.Нямбаатар Монголын боксын холбооны ерөнхийлөгч гэсэн албан тушаалыг хашдаг. Тодруулбал, тэрбээр 2021 онд тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэгвэл Х.Нямбаатар Улаанбаатар хотын даргын албан тушаалд очоод Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсөн байна. Харин түүнийг “Монгол 333” корпорацын эзэн н.Баатар түр орлож байгаа ажээ.