Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Ханжоу-2022" Азийн зуны спортын наадмын дараах байдлаар дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ.
Шинэчилсэн эрэмбээр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга тэргүүнд бичигдэж эхлэв. Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын гурван бөх байгаа бөгөөд 86 кг-д Б.Бат-Эрдэнэ есдүгээр байрт, 92 кг-д Г.Ганхуяг долоодугаар байрт бичигдсэн байна.
Чансааг гаргахдаа дараах тэмцээний оноог оруулан тооцсон юм. Үүнд,
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,
- Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн,
- Азийн болон Пан-Америкийн наадам,
- Хорват, Eгипет, Кыргызстан, Унгарын Ranking Series тэмцээнүүд юм.