"Эко Алтан заамар" ХХК нэрээ өөрчилжээ

"Эко Алтан заамар" ХХК нэрээ өөрчилжээ

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд өнгөрсөн хоёрдугаар сард осол гарч дөрвөн ажилтан амиа алдсан. Мөн энэ арванхоёрдугаар сард осол гарч нэг иргэн амиа алдсан билээ. Гэвч уг компанийн тусгай зөвшөөрлийг өнөөдрийг хүртэл цуцлаагүй байгаа.

Үүгээр зогсохгүй Эко Алтан заамар ХХК нь саяхан нэрээ өөрчилж Бүрдэл Майнинг ХХК болгосон нь өдөр тутмын сонины зарын хэсэгт бичигджээ. Учир нь албан байгууллагууд улсын бүртгэлд бүртгэгдсэн нэрээ өөрчлөхийн тулд зайлшгүй хэвлэл дээр тавьж зарлуулах ёстой байдаг юм.