Замын-Үүдийн гаалийн газрын 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлжээ

Замын-Үүдийн гаалийн газрын 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлжээ

Замын-Үүд дэх гаалийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярыг өчигдөр тэмдэглэн өнгөрүүлжээ. Тус ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Дорноговь аймгийн Замын-Үүд хотын "Соёл, спортын ордон"-д зохиогдож, Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, гарьд Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий тэргүүтэй улс, аймаг, сумын алдар цолтой 64 бөх зодогложээ. Үүнээс Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Од групп", "Их Монгол" сан, "MGO trans" ХХК-ийн бөх Монгол Улсын аварга О.Хангай зургаа даван түрүүлсэн байна. 

Тэрбээр нэгийн даваанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат залуу бөх У.Мөнхтулгыг давж, улмаар аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн заан Х.Бөхбаяр, улсын начин Э.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл, улсын харцага Н.Золбоо нарыг өвдөг шороодуулсан байна. 

 




Өнөөдөр нохой өдөр

38 минутын өмнө