Б.Цэгмэд: Илүү сайхан маргаашийн төлөө тэмцэх болно

Б.Цэгмэд: Илүү сайхан маргаашийн төлөө тэмцэх болно

Нийслэлд автозам ашигласны татвар, хураамжийг 5 дахин нэмэгдүүлснийг эсэргүүцэж автомашинтай жагсаал зохион байгуулсан Б.Цэгмэд өөрийн facebook хуудастаа “Бидний тэмцэлд хамтарч оролцсон иргэд хандив туслалцаа өгсөн хүмүүстээ, хамтарч зохион байгуулсан Босоо хөх Монгол, Үндэсний фронт, Ард түмний штаб, Ардын фронт, МАХН, Үнэн ба зөв нам, ХТН, Бид уучлахгүй хөдөлгөөн, Авилагын эсрэг нэг алхам санаачлага, Ногоон нам, автобус үйлдвэрлэгчид, ажилчид хамт олноо оролцуулсан компаниуд, хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүддээ баярласанаа илэрхийлье. Цаашдаа зөв хандив тусламжийг талархалтайгаар хүлээн авч анд нөхдийн хамт тууштай илүү сайхан маргаашийн төлөө тэмцэх болно” гэжээ.