Улаанбаатар хотын зарим хэсэгт үнэртээд буй хурц үнэрийг "Налайх дүүрэгт төмрийн үйлдвэрт гааз дэлбэрснээс болж үнэртэж байна" гэх мэдээлэл цахим орчинд гараад байгаа билээ.
Албаны эх сурвалжууд үүнийг үгүйсгээд байгаа юм. Тэгвэл Налайх дүүрэгт газ дэлбэрч нэг ирсэн нас барсан хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдөр гарсан байна. Тодруулбал, тухайн өдрийн 17:35 цагт цагдаагийн байгууллагад “Төмрийн үйлдвэрт гааз дэлбэрч, хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад төмрийн үйлдвэрт ажиллаж байсан 56 настай эрэгтэй амиа алдсан байсан нь тогтоогджээ. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.