ШУУРХАЙ: "Газ агаарт ийнхүү удаан дэгдэх боломжгүй шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" гэлээ

ШУУРХАЙ: "Газ агаарт ийнхүү удаан дэгдэх боломжгүй шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" гэлээ

Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт газ мэт хурц үнэртэй зүйл агаарт дэгдээд байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "зарим СӨХ руу оршин суугчид өглөө 05:00 цагийн орчимд утасдаж, газ үнэртээд байна" гэсэн дуудлагыг өгч эхэлжээ. 

Харин зарим иргэд "Налайхын төмрийн үйлдвэрт газ дэлбэрч, нэг хүн амиа алдсан" гэх мэдээллийг цахим сүлжээнд нийтэлсэн байна. Иймд бид Улаанбаатар хотын агаарт дэгдээд буй зүйлийн талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахад, "Одоогоос 10 гаруй хоногийн өмнө Налайх дүүрэгт байрлах төмрийн үйлдвэрт газ дэлбэрсэн тохиолдол гарсан нь үнэн. Гэхдээ газ агаарт удаан дэгдэх ямар ч боломжгүй зүйл. Иймд нийслэлийн агаарт дэгдээд буй зүйлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" гэсэн тайлбарыг өглөө. Мөн ОБЕГ, ЦЕГ-ын гомдол мэдээллийн төвд иргэдээс "газ үнэртээд байна" гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй гэсэн юм.