ВИДЕО: “Устах муураа хүүхдүүдээр бариулж, мөнгө өгч байгаа” нь тэдний сэтгэхүйд муугаар нөлөөлж байж магадгүй байна

ВИДЕО: “Устах муураа хүүхдүүдээр бариулж, мөнгө өгч байгаа” нь тэдний сэтгэхүйд муугаар нөлөөлж байж магадгүй байна

“Зорилго нь зөв ч аргаа зөвтгөж болохгүй” гэдэг үг бий. Золбин муур нохой усгал гэх цуст у нийгэмд хядлагын үзүүлэх нөлөөний талаад бид энэ удаа хөндөхийг зорилоо. Дараах нэвтрүүлэгт орох дүрс бичлэг яриаг бага насны хүүхдэд үзэхийг хориглоно.

ВИДЕО:

-ДОЛООН МЯНГАН ТӨГРӨГ АВАХЫН ТУЛД ХҮҮХДҮҮД УСГАЛД ОРУУЛХААР МУУР БАРЬЖ ӨГДӨГ-

Цахим сүлжээнд “муур долоон мянган төгрөгөөр” худалдан авч устгана гэх зар нээлттэй тавигджээ. Хамгийн харамсалтай нь уг зар сүүлийн таван жилийн хугацаанд зарим дүүргийн цахим сүлжээнд тавигдаж буй бөгөөд хүүхдүүд долоон мянган төгрөг авахын тулд муур барьж өгдөг бодит жишээ тохиолдол нийслэлийн нэг дүүрэгт байна. Энэ талаар Азтай савар ТББ-ын төлөөлөл Б.Тэмүүлэн, “Сүүлийн тав зургаан жил нийслэлийн зарим дүүргүүдийн цахим хуудаст муур, нохой худалдаж аваад устгана гэх зар тавигддаг байсан. Зарын дагуу хүүхдүүд муур барьж аваачиж зарж буйг олж мэдээд тухайн газарт нь энэ үйлдлээ болих, буруу үлгэрлэж байна гэж хэлсэн юм. Үүний дараа зар тавихдаа “хүүхдээс авахгүй” гэж жижигхэн хашилтад хийгээд бичсэн байсан. Гэтэл одоо бүр хүүхдээс авахгүй гэх хашилт ч байхгүй долоон мянган төгрөгөөр худалдаж авна гээд тавьдаг болсон байна лээ. Яг үнэндээ ажлаа амарчлаад муур бариад очиж байгаа хүүхдээс бол авч байгаа гэж бодож байгаа байх. Ямар үйл ажиллагаа явуулж байгааг нь баримттай барьж авахгүй л бол мэдэхгүй шүү дээ” гэсэн юм.

-БУУДСАН ЗОЛБИН АМЬТДЫГ БУЛЖ ОРХИХ НЬ ХАЛДВАРТ ӨВЧИНЫ СУУРЬ БОЛЖ БАЙГАА-

Түүнчлэн золбин амьтдыг багасгах, устгах гэдэг зүгээр нэг аргацаасан төсөв үрсэн ажил болдог. Дээрээс нь үнэхээр хэрцгий ажил. Өнгөрсөн есдүгээр сард гудамжнаас амьтан олж өөрийн боломжоор тусалдаг нэг танилын маань заслага хийлгээд вакциндаа хамрагдсан дөрвөн нохойг хашаанд нь ороод буудсан байсан. Тухайн үед гэрт нь хоёр бага насны хүүхэд байж таарсан юм байна лээ. Гурван нохойг нь буудаад чирээд гарсан байгаа юм. Түүний дараа гэрт нь байдаг дөрөв дахь нохойг буудах гэж дайрах үеэр хоёр хүүхэд нь нохойгоо буудуулахгүй гэж дээр нь хэвтэж байж амь гаргасан байгаа юм. Тухайн хашааны бичлэг нь үзэхэд зүрх өвдмөөр аймшигтай. Ийм зүйл харж байгаа хүүхдэд ямар л сайн нөлөө үзүүлэх вэ дээ. Ингээд дурдаад яривал маш олон тохиолдол бий.

Мөн энэ их өвчлөлтэй үед зовж явсан амьтадыг устгалд оруулах нэртэй алаад зүгээр л булдаг эсвэл ил хаядаг. Энэ нь олон төрлийн халдварт өвчний суурь болж байна шүү дээ. Иймээс л үр дүнгүй харгис ажил болоод байгааг Азтай савар ТББ-ын төлөөлөл онцолж байлаа.

 

-ЗОЛБИН МУУР, НОХОЙГ БУУДАХ АЖИЛД ЖИЛД НЭГ ТЭРБУМ 200 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ-

Мэдээж золбин муур нохой нь өвчин халдаах, хүн рүү дайрах гэхчлэн сөрөг талтай учир устгаж цөөрүүлэх зайлшгүй шаардлагатай гэж тайлбарладаг. Гэхдээ уг асуудал ганц Монголд бус дэлхийн бүх оронд бий. Гадаадын улс орнууд нийгмийн сэтгэлзүй болон амьтны эрхийн үүднээс золбин муур, нохойг устгах ажлыг хүнлэг энэрэнгүй байдлаар зохион байгуулдаг бол манай улс 120 жилийн турш муур нохойг буудаж, энэ ажилд жил бүр төсвөөс нэг тэрбум 200 сая төгрөг зарцуулж байна.

-ДОЛООН МЯНГАН ТӨГРӨГӨӨР МУУР ХУДАЛДАЖ АВНА ГЭЖ ЗАР ТАВЬСАН НЬ ҮНЭН-

Муур долоон мянган төгрөгөөр худалдан авч устгана гэх зарын дагуу бид Багануур дүүргийн "Багануур тохижилт" ААТҮГ очиход тус газрын захирал Д.Олзвой “Бид жил бүрийн золбин муур нохой устгах ажлын хүрээнд муур барьж устгах ажлыг хийж байгаа. Бид муурыг бариад хэсэг байлгаж байгаад Нийслэлээс гэрээт нохой буудагч ирэх үеэр устгуулдаг. Цахим сүлжээнд худалдаж авна гэх зар тавьсан нь үнэн. Гэхдээ одоогоор муур мөнгөөр зарах гэж ирсэн хүн байхгүй байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн захирагчийн албанаас нэг муур тутамд 16 мянган төгрөг, нохойнд мөн адил төсөв гаргаж өгдөг” гэсэн юм. Мөн “гэр бүлийнхээ гишүүн болсон тэжээвэр муурнууд баригдаж ирвэл яах вэ гэж асуухад, эзэн нь ирэхгүй бол эзэнгүй гээд устгана” гэдгийг муур дуудлагаар очиж авдаг гэр хорооллоор явж муурнд урхи тавьд барьдаг гэх ажилтан хэллээ.

120 жил буудаад багсаагүй золбин нохой, муурыг үржил хаах мэс ажилбараар багасгаж буй бодит үр дүн гарсныг Азтай савар ТББ-ын төлөөлөл онцолж байв. 

Азтай савар ТББ-ын төлөөлөл Б.Тэмүүлэн “Манай байгууллага гудамжинд хаягдсан амьтдыг аварч, өвдсөн бол хандив тусламжаар эмчилж эзэнтэй гэр бүлтэй болгодог. Мөн хандив тусламжаас мөнгө үлдсэн үед муур, нохойн үржил хаах мэс ажилбар хийдэг. Ингэснээр золбин муур, нохой багсаж байгаа үр дүн гарсан байна лээ. Ер нь жил бүр буудаад ямар ч нэмэргүй л дээ. Гэр хорооллын нохойнууд хашаанаасаа гарч явна. Үржил хаалгаагүй учир зулзагална. Ингээд л бүгд гудамжинд гарч, золбин нохой болж байгаа юм. Муурны хувьд үржил нь бүр хурдан явагддаг.

-ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН "ЗОЛБИН АМЬТДАС ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ АРГААР САЛЖ БУЙ" ЖИШИГИЙГ СУДАЛЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ, НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙД ЭЕРЭГ-

Хамгийн гол нь золбин амьтдын асуудал ганц Монгол Улсад биш бүх улсад бий. Харин бусад улс орнууд хүнлэг энэрэнгүй байдлаар уг асуудлаа шийдвэрлэж, золбин амьтдаас салж байгаа. Тиймээс ийм харгис үр дүнгүй ажил хийлгүй олон орны туршлагыг судалж хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Бидний гол зорилго золбин амьтдаас салах гэхдээ нэг нь алахыг шаардаж нөгөөх нь ажлаа хийж буйгаа харуулж цус нөжтэй зураг нийтэлж байгаа нь эсрэгээрээ хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлж, цаашлаад нийгэмд нөлөөлж байна гэж хардаг. Жишээлбэл миний хувьд цус нөж хэрцгий зүйл харсаар байгаад тэнд хүн үхлээ гэхэд угаасаа манай нийгэм ийм шүү дээ гэж цочирдохооргүй болж байна” гэсэн юм. Дэлхийн улс орнуудад гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд тэжээвэр амьтантай болохыг зөвлөж, бодлогоор дэмжин гэрийн тэжээвэр амьтны хуулийг батлах болж. Мөн золбин амьтадыг устгахдаа хүүхдүүдэд мэдэгдэхгүй унтуулах арга хэмжээг авч байна. Гэтэл манай улсад өдрөөр хүүхдийн нүдэн дээр нохой буудаж, хүүхдүүдээр устгалд оруулах муураа бариулж байгаа нь тун эмгэнэлтэй арга зам болоод байна.