"Дуудах хуудас" өгөхөөр очсон цагдаагийн алба хаагчдыг "хулгайч" хэмээн худал мэдээлэл тараасан гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

"Дуудах хуудас" өгөхөөр очсон цагдаагийн алба хаагчдыг "хулгайч" хэмээн худал мэдээлэл тараасан гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

Өнөөдөр /2023.10.11/ олон нийтийн цахим сүлжээнд “…Цагдаа нар энэ хулгайч нартайгаа тэмцмээр юм” гэх хувь хүний дүрс зурагтай илт худал мэдээлэл тарсан.

Учир нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг өгөх этгээдийн гэрийн хаягаар очиж “Дуудах хуудас“ өгөх үед тухайн этгээд нь хаалгаа тайлахгүй, хуудсыг хүлээж авахгүй, улмаар хуульд заасан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын зургийг зөвшөөрөлгүй авч, ийнхүү худал мэдээлэл тарааж байгааг үүгээр залруулья. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл зэрэг хувь хүний нэр төр, алдар хүндэд илтэд халдсан шинжтэй байж болзошгүй тул худал мэдээллийг түгээхгүй байхыг зөвлөж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл

Нийт: 4 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Зочин   [172.69.252.157]   a year ago
hench tegj harhaaral bainshdee duremt huwtsasgui ym chin
Хариулах

Зочин   [172.69.252.153]   a year ago
Энэ шантаачдаа арга хэмжээ аваач хууль байгаа биздээ
Хариулах

Зочин   [172.69.252.153]   a year ago
Энэ дуран микропоноор түрүү барьж хүний нэр төрд халдаад доромжлоод байгаа сурвалжлагч нараа цэгцэнд нь оруулмаар юм сайн дураараа дуран барьсан муусайн шантаачид нартаа арга хэмжээ аваач
Хариулах

Зочин   [172.69.252.160]   a year ago
Иймэрхүү юуу ч хамаагүй сенсацлах гээд ядцан өмхий оркууд их болсон. Тэрүүхэн тэндээ их пээдгэрээ муу новшнууд. Хатуухан шийтгэл оногдуулаарай. Заавал. Сургамж болог сүрэгт нь.
Хариулах


Өнөөдөр тахиа өдөр

10 цагийн өмнө