Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатарыг "Допингийн хариу"-г хувийн цахим хаягаараа авч, бөхчүүдтэй наймаалцдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, түүнийг саатуулан шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Тэгвэл мөрдөх байгууллагаас Ж.Хатанбаатарын хэрэгт БНСУ-ын хуулийн байгууллагатай хамтран ажиллахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Ж.Хатанбаатар нь мөрдөн шалгаж ажиллагааны явцад хувийн цахим хаягт ирсэн мэйлүүд болон холбогдох материалуудыг устгасан байжээ. Иймээс допингийн хариуг түүнийг хаяг руу явуулж байсан БНСУ-ын лабораториос мэдээлэл авах зэрэг ажиллагаа хийгдэх шаардлага тулгарсан тул ийнхүү тус улсын хуулийн байгууллагатай хамтран ажиллахаар болсон аж.
Ташрамд өгүүлэхэд, допингийн хэрэгт холбогдон шалгагдаж буй Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар болон гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон албан байгууллагад нь АТГ-аас нэгжлэг хийж, хойшлуулшгүйгээр тэднийг саатуулан шалгаж байгаа юм.