Б.Бадамцэцэг: Гадаадад ажиллаж, амьдардаг хүний хүүхдүүд эцэг эхээсээ хол эх орондоо үл хайхрах хүчирхийлэлд өртөгдсөөр байна

Б.Бадамцэцэг: Гадаадад ажиллаж, амьдардаг хүний хүүхдүүд эцэг эхээсээ хол эх орондоо үл хайхрах хүчирхийлэлд өртөгдсөөр байна

БНСУ-д хүүхдээ эмчлүүлж буй иргэн Б.Бадамцэцэг хүүхдийн эрх болон эрүүл мэндийн салбарын алдаатай бодлогын талаар мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, "Би хүүгийн хамт 2022 оны долоодугаар сарын 3-ны өдөр БНСУ-руу сэхээний нислэгээр ниссэн. Миний хүүд Монголоос Ж80 гэх оношийг тавьж явуулсан ч онош нь яг тодорхой бус байсан. Одоогоор манай хүүхэд гэрийн асаргаанд, нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд байж байна. Монгол Улсаас яг энэ төрлийн эмчилгээнд 150 гаруй хүүхэд БНСУ-д эмчлүүлж байгаа. Тэдгээр хүүхдүүдийн визний асуудал маш хүнд байдаг. Эмчилгээний визээр эцэг эхчүүд нь очоод ажил хийх боломжгүй, Монголоос очсон мөнгөтэйгөө л эмчилгээний зардал хийх шаардлага гардаг. Манай хүүхэд хүнд очсон учир өдөр бүр 285000 воны төлбөр гарч, мөнгөний шаардлага ихээхэн хүндрэл дагуулдаг. Би удаа дараа гэр бүл хүүхэд хөгжлийн газар болон БНСУ-ын Элчин сайдын яамд хүсэлт гаргасан. Ажлын визээр солин өгч болох уу хэмээн хүсэлт гаргасан ч төр дүлий байлаа.

Хүүхдийг заавал бэлгийн хүчирхийлэл үйлдсэнийг хүчирхийлэл гэхгүй. Утаатай байх, хоол тэжээлийн дутагдал зэрэг нь хүчирхийллийн нэг арга юм. Олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэггүй, эхгүй, ядуурлын улмаас хоол тэжээлийн дутагдал, дулаан аюулгүй байх, элэг бүтэн өсөх, эрүүл мэнд, сургалт хөгжлийн үйлчилгээ авах, үл хайхрах зэрэг хүчирхийлэлд юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэрэгтэй явахад хүртэл асуудалтай. Ялангуяа гадаадад байгаа хүмүүсийн хүүхдүүд эх орондоо эцэг эхээсээ хол маш их эрх нь зөрчигдөж байна. Тэднийг харж хандах хүнгүй, үл хайхрах хүчирхийлэлд өртсөөр байдаг.

Мөн би ЭМД аа төлөн улсын эмнэлгүүдээр үйлчлүүлж явахад эмч нар жирэмсэн байхад минь ургийн гажгийг тодорхойлж өгөөгүй, хэлж сануулаагүй. Үүний тухай хуулийн байгууллагаар явахаар намайг сахар чинь өндөр байсан байна гэх мэт жижиг асуудлаар иргэд, өвчтөнүүдийн санал гомдлыг шийдвэрлэлгүй буруутгаад өнгөрдөг. Эрүүл мэндийн салбар үүнийг анхаарч үзэх нэн шаардлагатай" гэж мэдээлэв.