Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гаднаас “Автомашин алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулан ажиллаж, иргэн “Г”-н эзэмшлийн Тоёота маркийн автомашиныг насанд хүрээгүй “Б” гэгч нь хулгайлан зугтсаныг олж тогтоон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэд болон бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийг камерын хяналттай баталгаатай авто зогсоол, гараашид байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.