Сүхбаатарын талбайн Мөсөн хотхоны өнөөдөр нээлт болно

Сүхбаатарын талбайн Мөсөн хотхоны өнөөдөр нээлт болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд зохион байгуулж буй мөсөн хотхоныг нээх ёслол өнөөдөр 18 цагт Сүхбаатарын талбайд болох ажээ. Энэ үеэр Сүхбаатарын талбайн мөсөн каток нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын ажиллагаа, урлагийн тоглолт, 3D лазер гэрлийн үзүүлбэр толилуулах ажээ.