Сэлэнгэ аймгийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд хаажээ

Сэлэнгэ аймгийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд хаажээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний нөхцөл байдал 20 хувьд хүрээд байгаа ажээ. Иймээс онцгой комиссын гишүүдийн саналаар сургуулийг энэ сарын 25-28-ны өдрийг дуустал 3 хоног, цэцэрлэгийг энэ сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд хаасан байна.

Хөл хорио тогтоосон энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд олон нийтийн үйл ажиллагаа, секц дугуйлан хичээллүүлэхгүй байхад хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Мөн албан байгууллагын дарга, эрхлэгч нарт өвчтэй хүүхдээ асарч сувилах боломжийг хангаж, ажилтан албан хаагчиддаа чөлөө зөвшөөрөл олгож, зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогт анхааруулжээ.