Япон улсад зохион байгуулагдсан Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцсон бөхчүүд амжилттай барилдаж дөрвөн медаль хүртлээ.
ДАШТ-ээс Н.Батсуурь, X.Наранбаяр нар тус бүр мөнгө, Б.Бадрал хүрэл, багийн дүнгээр хүрэл цомын эзэд болсон байна. Мөн залуучуудын ангилалд гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.