Шүүхээс 12 жилийн хорих ял сонссон С.Батдөл болон гурван жилийн хорих ял шийтгэгдсэн түүний ах С.Баттулга нар өнөөдөр давж заалдана

Шүүхээс 12 жилийн хорих ял сонссон С.Батдөл болон гурван жилийн хорих ял шийтгэгдсэн түүний ах С.Баттулга нар өнөөдөр давж заалдана

"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл нь хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөнгө угаах гэмт хэрэгт үйлдсэн хэргээр анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял сонссоод байгаа билээ. 

Харин тэрбээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэгвэл тус гомдлыг өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 

Эргэн сануулахад, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Батдөлд
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Батдөлд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг 07 жилийн хугацаагаар, биечлэн эдлэх хорих ялыг 12 жилийн хугацаагаар,

 

шүүгдэгч С.Баттулгад

  • нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг 05 жилийн хугацаагаар, биечлэн эдлэх хорих ялыг 03 жилийн хугацаагаар тогтоов.

шүүгдэгч Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Р.Эрдэнэхүү, Ж.Багамонгол нарыг

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгсөн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,
  • Р.Дашбилэгийг 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял,
  • Д.Адъяацэрэн, Р.Эрдэнэхүү нарыг тус тус 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,
  • Б.Энхмандахыг 11.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.500.000 төгрөгөөр торгох ял,
  • Ж.Багамонголыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
 
Эд мөрийн баримтаар хураагдсан 9390 ширхэг юань буюу 274.287.000 төгрөг, 16.363 ширхэг ам, доллар буюу 5.431.297.683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198.006.000 төгрөг, мөнгөн дэвгэрт 1.425.370.000 төгрөг нийт 7.328.960.683 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. 

 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө