Гэр бүлийн гишүүнийхээ автомшинд байршил тогтоогч төхөөрөмж байршуулсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ

Гэр бүлийн гишүүнийхээ автомшинд байршил тогтоогч төхөөрөмж байршуулсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ

Гэр бүлийн гишүүний тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж байршуулан, хууль бусаар мөрдөн мөшгиж байсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ.

Тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, улмаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас иргэн Ц.С нь өөрийн гэр бүлийн гишүүний тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж байршуулан, хууль бусаар мөрдөн мөшгисөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн 13.12.1-д "Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө