ЗАСГИЙН ГАЗАР: 2020 оноос цалин болон тэтгэврийг найман хувиар нэмэгдүүлнэ

ЗАСГИЙН ГАЗАР: 2020 оноос цалин болон тэтгэврийг найман хувиар нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийг найман хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

2014 оноос хойш цалин, тэтгэвэр огт нэмээгүй байсан бөгөөд сүүлийн гурван жил дарааллын инфляфцийн төвшинтэй уялдуулан нэмж байгаа юм. Ингэснээр төрийн албан хаагчийн дундаж цалин нэг сая 70 мянга болж байгаа аж. 

Улсын хэмжээнд ажиллаж буй 191 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 2020 оны улсын төсөвт 276 тэрбум төгрөг тусгажээ. Мөн 408 мянган ахмадын тэтгэврийг ирэх сарын 1-нээс нэмэх юм байна.