Өчигдөр буюу 2023.10.08-ны 17.00 цагийн орчимд Баянхошууны хөтөл орчмоос 14 настай охин таксинд сууж, улмаар хүчингийн хохирогч болсон байна. Тухайн такси нь улсын дугааргүй, хар өнгийн приус-30 маркийн автомашин байжээ. Харин жолооч нь 25-27 орчим насны этгээд байсан гэлээ. Уг асуудлаар охины ээж нь цагдаагийн байгууллагад хандсан байна. Мөн шүүх шинжилгээний урьдчилсан хариу гарчээ. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таксинд суусан 14 настай охин хүчингийн хохирогч болжээ
Сэтгэгдэл
Нийт: 0 сэтгэгдэлтэй