Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хуланд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ оны долдугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болж, түүнд 9 жил, 4 сарын хорих ял оноосон.
Мөн тус хэрэгт холбогдсон Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл яруу найрагч Ц.Хулан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах гомдлыг гаргасан байдаг. Түүнийг гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх маргааш буюу аравдугаар сарын 10-ны өдөр хэлэлцэхээр товлосон байна.