Дорноговь аймгийн Сайншанд сумаас сураггүй алга болсон 12 настай охиныг хөнөөсөн байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тэгвэл тус хэрэгт прокуророос харьяалал тогтоож, Цагдаагийн Ерөнхий газрын Улсын Мөрдөн байцаах алба хэргийг шалгаж эхэлсэн байна. Мөн тус хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа аж.
Харин 12 настай охиныг хөнөөсөн байж болзошгүй хэрэгт өмнө нь зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байгаад 2016 оны есдүгээр сар /2016.06/-д Төв аймгийн Баян сум дахь Хорих 415 дугаар ангиас суллагдсан Г.Гантулга болон мөн Б гэгчийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд сэжигтнүүдийг Улаанбаатар хотод авчирч, ШШЕГЕ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хориод байгаа юм байна.