Хан-Уул дүүргийн Өлзийт дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүллээ.
Тодруулбал, энэ сарын 24-ний мягмар гарагийн 20 цагийн орчимд 44-66 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Налайхаас 4 тонн нүүрс тээвэрлэж байжээ. Тус түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад буулгуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.