УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын компани 800 хятад иргэнийг Монголд ажиллахад зуучилжээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын компани 800 хятад иргэнийг Монголд ажиллахад зуучилжээ

БНХАУ-ын 800 иргэн таван зочид буудалд хуваагдан байрлаж цахим орчинд мөнгө угааж байсныг ТЕГ, ЦЕГ-ынхан өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр илрүүлж, албадан гаргасан билээ. Тэд жуулчны визээр Монголд ирээд ажил хийж байсан нь шалгалтаар нотлогдсон. Уг хэрэгт холбогдуулан нэг хятад, гурван монгол иргэнийг үргэлжлүүлэн шалгасаар байгаа юм. 

Тэгвэл тус хэрэгтэй холбоотой нэгэн шинэ мэдээлэл дэлгэгдлээ. Тодруулбал, дээрх 800 хятад иргэнийг Монголд ажиллахад зуучилсан 50 компанийн захирлыг ТЕГ, ЦЕГ-аас шалгаж байгаа аж. 

Тус 50 компанийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын 50 хувийг нь эзэмшдэг "Ханлиг Тайшир ХХК" байсан нь баримтаар нотлогдсон байна. 

Тус компани нь 2007.10.25 нд байгуулагдсан бөгөөд улсын бүртгэл дэх мэдээллээр Ганбаатарын Байгалмаа захирлаар нь ажилладаг байна. Тус компанийн 50 хувийг “Газар” компани эзэмшдэг аж.  "Газар" ХХК нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаярынх бөгөөд тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байна.