Улсын начин Д.Цэрэнтогтох өөрийнх нь шинжилгээг сольсон байж болзошгүй этгээдийн мессежийг дэлгэлээ

Улсын начин Д.Цэрэнтогтох өөрийнх нь шинжилгээг сольсон байж болзошгүй этгээдийн мессежийг дэлгэлээ

Улсын начин Д.Цэрэнтогтох допингийн шинжилгээ авах үеэр бөхчүүдийн шээсийг санаатайгаар сольдог байж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлэл дэлгэжээ.

Тодруулбал, Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "шинжилгээний шээсийг нь сольж байсан" гэх утга бүхий мессежний зургийг дэлгэсэн юм. Тус мессежид, "Би чамаас шинжилгээ авч байсан. Одоо шүгэл үлээе дээ. Ах нартайгаа нийлээд чиний шээсийг сольсон. Хариуцлага аа би өөрөө хүлээнэ. Баримт нь байгаа болохоор удахгүй тавина. Эр хүн шиг түрүүлээд хэллээ шүү. Болсон зүйлд би буруутай. Би нэг ч төгрөг аваагүй. Зүгээр л тэдний үгэнд орчихсон. Одоо удаан хадгалж чадахгүй. Хуягаа начин шүгэл үлээгээд эхэлсэн. Удахгүй ахад хэлнэ ээ" гэжээ.