Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид Ханжоугийн дэвжээнд маргааш зодоглоно.
Тэмцээн эмэгтэйчүүдийн 50, 53, 57 кгийн жингийн барилдаанаар эхлэх юм. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 50 кгд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг өрсөлдөнө.
- Эмэгтэйчүүдийн 53 кгд “Нурсултан-2019” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Токио-2020 олимпийн наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Бат-Очирын Болортуяа өрсөлдөнө.
- Эмэгтэйчүүдийн 57 кгд Залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Эрхэмбаярын Даваачимэг өрсөлдөнө. Тэмцээн маргааш /2023.10.05/10.00 цагт эхлэх юм.