Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хороололын байрнаас хичээлдээ явахаар өчигдөр /2023.10.03/ гарсан 12 настай охин сураггүй алга болоод олон цаг өнгөрч байна. Харин үүнтэй холбогдуулж түүнийг орон нутгийн хэмжээнд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан юм. Тэгвэл эрлийн ажиллагааг "улс орон даяар" болгож өргөжүүлэн явуулж эхэлсэн байна. Охин гэрээс гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарчээ. Тиймээс охиныг үзсэн харсан, сураг чимээ дуулсан хүн байвал 9988-2462 9928-7632 8866-3838 8522-2227 дугаар утсанд мэдэгдэнэ үү.
