"ХАНЖОУ-2022": И-Спорт дота 2 төрөлд Монголын баг мөнгөн медаль хүртлээ

"ХАНЖОУ-2022": И-Спорт дота 2 төрөлд Монголын баг мөнгөн медаль хүртлээ

"Ханжоу-2022" Азийн наадмын дота 2 төрлийн алтан медалийн төлөөх тоглолт БНХАУ болон Монголын хооронд өчигдөр /2023.10.02/ болж өндөрлөлөө.

Эхний ээлжийн тоглолтод Монголын баг илт илүүрхэж, БНХАУ-ын багийг 40 минутанд буулган авсан ч хоёр дахь тоглолтод Хятадын баг ялснаар тоглолтын харьцааг тэнцүүлсэн бол гурав дахь ээлжийн тоглолтод Хятадын баг дахин ялалт байгуулан алтан медаль хүртжээ.  Монголчууд анх удаагаа Азийн наадмын цахим спортын төрлөөс медаль хүртэж байгаа нь энэ юм.

Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “IHC Esports” баг хэсгийн шатандаа Узбекистаныг хожсон ч Мьянмарт ялагдаж, улмаар гурван баг оноо тоолон Монголын баг хэсгээ тэргүүлсэн. Тэд хасагдах шатанд Казахстаны багийг 2:1 гэсэн харьцаатай хожиж, хагас шигшээд Киргизийн багийг 2:0 гэсэн харьцаатай буулган авсан байна. 




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө