Одоогоос 25 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн С.Зориг бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр /2023.10.02/ 11:00 цагт түүний дурсгалыг хүндэтгэн Төв шуудангийн урд С.Зориг агсны хөшөөнд АН-ын гишүүд цэцэг өргөхөөр болжээ.
Мөн энэ өдрийг тохиолдуулж АН-аас "Хүний эрх ба үзэл санааны хоригдол" форумыг зохион байгуулах аж. Тус арга хэмжээ Blue Sky зочид буудлын 3 давхарт болох ба АН-ын даргын зөвлөх Н.Тэгшбаяр, тус намын дэд дарга Ч.Өнөрбаяр нарын хүмүүс итгэл тавих ажээ.