Хүүгийн амиа алдсан хэрэгт "иргэн Б-г хэргийн газрыг орхин зугтаах" гэсэн заалтаар буруутган саатуулжээ

Хүүгийн амиа алдсан хэрэгт "иргэн Б-г хэргийн газрыг орхин зугтаах" гэсэн заалтаар буруутган саатуулжээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг "Бөмбөгтэй хөшөө"-ний ойролцоох гэрээсээ энэ сарын 25 /2023.09.25/-ны орой гарсан 7 настай С хүүг Дорнод аймгийн Хэрлэн голын орчимд нас барсан байхад нь өнөөдөр /2023.09.28/ олсон талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл тус хэрэгт, “34 настай иргэн Б-г хэрэгт сэжиглэн, саатуулаад шалгаж байна. Одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 болон 27.11-д заасан Зам тээврийн осол, хэргийн газрыг орхин зугтаах гэсэн заалтаар шалгаж байна. Цаашид хэрэг хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байгаа талаар Цагдаагийн эх сурвалж мэдээлжээ. Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Цагдаа нар хэргийг үйлдсэн гэмтэн хэргийн газраа тойрдог учир хойд эцгийг нь хараандаа авч, мөрдөж байсан. Түүнийг хэргийн газраа тойрох үед нь баривчилсан. Хүүг хүн тавьдаг ёсоор хоёр гарыг нь зөрүүлэн цээжин дээр нь нугалж тавьсан байдалтай олдсон билээ” гэснийг Өдрийн сонин өнөөдөр /2023.10.02/-ийн дугаартаа нийтэлжээ.