"Ханжоу 2022" Азийн зуны спортын наадмын анхны медалийг авсан буудлагын спортын тамирчид 6 дахь өдрөө өрсөлдөж байна.
Өнөөдөр /2023.09.29/ 09:00 цагаас эрэгтэйчүүдийн 50м-ын гурван байрлалаас буудах төрөл эхэлж манай баг 1714 оноотойгоор 11-р байр эзэллээ.
Урьдчилсан шатанд ОУХМ Н.Баяраа 9.683 оноотойгоор 13 дугаар байр, Б.Эрхэмбаяр 9.600 оноотойгоор 21 дүгээр байр, Ц.Мөнх-Эрдэнэ 9.283 оноотойгоор 44 дүгээр байрыг тус тус эзэллээ.